ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААН

Хөрөнгийн үнэлгээний ба хиймэл оюун ухаан – ANN (Artificial neural network)

Хиймэл оюун ухаан гэж юу вэ яагаад дэлхий нийтээрээ хиймэл оюун ухааны талаар нэг нэгнээсээ өрсөлдөн өөр өөрийн салбартаа AI-г бий болгох гэж өдөр шөнөгүй үзээд байна. Учир нь AI бүхнийг өөрчлөөд хялбарчлаад автоматжуулаад байгаад л гол нь байна. AI юу чадах юм гэж асуух нэг нь байгаа л байх тэгвэл AI бидний амьдралд аль хэдийн байр сууриа олчихжээ тухайлбал хүнд үйлчлэх, өвчтэй хүнд онош тавих, бидэнтэй шатар тоглох /аваргыг лав хожсон/, хариулт өгөх, тооцоо хийх зэргээр.

Та бодож үзсэн үү интернет, facebook-ээр бараа авахад өмнөөс тань чат бичээд л, имэйл ирэхээр inbox, spam-руу чинь ангилж шидээд байгаа нь нөгөө л AI бидний өмнөөс тодорхой алгоритм загварчлал ашиглан гүйцэтгээд байгаан нэг жишээ. Цаашлаад бүр түүхэн мэдээлэлдээ анализ хийн бодит байдлыг таньж судлаад субъектив дүгнэлт гаргах чадвартай болчихжээ.

Манай үнэлгээний салбарт ч ойрын хэдэн жилдээ багтаад овоо чадварлаг AI гарчих магадлал тун өндөр. Жишээлбэл хөрөнгийн үнэ цэнийг тооцоолдог AI алгоритм нь шууд үр дүнг өгөх бус үнэлгээчин хөрөнгийн талаарх чухал үзүүлэлтүүдийг оруулахад AI стандартад нийцсэн арга аргачлалуудаар (machine learning), хууль эрх зүйтэй нь уялдуулан, хэдэн арван ижил төстэй хөрөнгүүдтэй харьцуулан, хэдэн зуу хэдэн мянган удаа симуляци хийн хэд хэдэн давхаргаар (deep learning) маш хэцүү тооцооллуудыг хэдхэн секундийн дотор хийж хамгийн үр ашигт үр дүнг ул үндэслэлтэй өгдөг байх нь. Цаашлаад өөрийн хийсэн алхам бүрээсээ давхар суралцаад туршлагажаад явдаг гэж байгаа.

Явж явж манай салбарын зуу зуун тэргүүлэх мэргэжилтнүүдийн туршлагыг шингээсэн, алдаанаасаа суралцдаг AI гарахад гайхах зүйлгүй болжээ. Энэ талаарх судалгаанууд дэлхий дээр нэлээд хол явсныг тодруултал дараах салбаруудруу халтираад л орж байна үүнд Мachine learning, Data mining, ANN, CARТ, Factor analysis зэрэг бие даасан нэг нэгэндээ хүч өгсөн хоорондоо уусан нэгдсэн шинэ тутам хөгжиж байгаа гээд өчнөөн илэрц судалгаанууд гарсаар л байна.

ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААН

Leave a Comment